Товчлуурын түгжээ
Товчлуурыг санамсаргүй дарахаас сэргийлэх зорилгоор товчлуурыг түгжихдээ
Цэс-ыг сонгоод, 3.5 секундын дотор *-ыг дар.
Товчлуурын түгжээг нээхийн тулд Нээх-ыг дараад, 1.5 секундын
дотор *-ыг дар. Хэрэв товчлуурын хамгаалалт идэвхтэй бол
хамгаалалтын код хүсэхэд түүнийг нь оруул.
Утас зогсолтын горимд байх үед урьдчилан тогтоосон хугацааны
дараа товчлуур автоматаар түгжигдэхээр тохируулахын тулд, Цэс >
Тохиргоо > Утас > Авто. товчл. түгжээ > Идэвхтэй гэж ор.
Товчлуур түгжээтэй үед дуудлагад хариулахын тулд залгах товчийг дарна уу. Та
дуудлагыг таслах буюу татгалзахад товчлуур автоматаар түгжигдэнэ.
Төхөөрөмжийг буюу гарыг цоожилсон үед төхөөрөмждөө программчлан оруулсан
албан ёсны яаралтай тусламжийн дугаар руу залгах боломжтой байж болно.