Nokia 2700 classic - Bluetooth утасгүй технологи

background image

Bluetooth утасгүй технологи

Bluetooth технологийн тусламжтай та радио долгион ашиглаж 10 метр (32 фут)

дотор байгаа таарах Bluetooth төхөөрөмжтэй утсаа холбох боломжтой.
Энэ төхөөрөмж дараах горимыг дэмждэг Bluetooth үзүүлэлттэй 2.0 + EDR нийцнэ:

ерөнхий хандалт, гар чөлөөтэй, чихэвч, объект шахах, файл шилжүүлэх, дайл-ап

сүлжээ, сериал порт, SIM хандалт, ерөнхий объектын солилцоо, ахисан шатны

аудио түгээлт, аудио видео алсын удирдлага, ерөнхий аудио видео түгээлт.

Bluetooth технологийг дэмждэг бусад төхөөрөмжтэй харилцан ажиллахын тулд

энэ загварт зориулсан Nokia-гийн зөвшөөрсөн дагалдах хэрэгслийг ашигла.

Бусад төхөөрөмж энэхүү төхөөрөмжтэй нийцэх эсэхийг тогтоохын тулд

үйлдвэрлэгчдээс нь лавла.
Bluetooth технологи ашиглах функц нь зайны хүчдэл их шаардаж, улмаар зайны

цэнэгийг хурдан дуусгана.

Bluetooth холболт суурилуулах

Цэс > Тохиргоо > Холболт > Bluetooth гэж ороод, дараах үе шаттайгаар

суурилуул:
1. Утасныхаа нэрийг оруулахын тулд Миний утасны нэр-ыг сонго.
2. Bluetooth холболтыг идэвхжүүлэхийн тулд Bluetooth > Идэвхтэй гэж ор.

нь Bluetooth идэвхтэй байгааг заана.

Тохируулга

© 2009 Nokia. Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан

21

background image

3. Утсаа аудио өргөтгөлтэй холбохын тулд Дуу. нэм. төх. холбох гэж ороод,

холбогдохыг хүссэн төхөөрөмжөө сонго.

4. Утсаа тогтсон зайнд дотор байх Bluetooth төхөөрөмжтэй холбохын тулд

Хосолсон төхөөр.мж > Шинэ төхөөр. нэм гэж ор.
Олсон төхөөрөмж рүү гүйлгэж очоод Нэмэх-ыг сонго.
Утасныхаа нууц кодыг (16 хүртэл тэмдэгт) оруулж, өөр Bluetooth төхөөрөмжтэй

холбогдохыг зөвшөөр.

Хэрэв та аюулгүй байдлын талаар санаа зовж байгаа бол Bluetooth функцээ

унтраах буюу Миний утас. танигд.-ыг Далд дээр тавь. Та итгэж байгаа

төхөөрөмжөөсөө л Bluetooth холболтыг хүлээн ав.
Интернетэд компьютерээ холбох
Таарах компьютерийг PC Suite ашиглалгүй интернетэд холбохдоо Bluetooth

технологийг ашигла. Интернет хандалтыг дэмждэг үйлчилгээ үзүүлэгчийг

утсандаа идэвхжүүлсэн байх ёстой бөгөөд таны компьютер Bluetooth хувийн

талбайн сүлжээ (PAN)-г дэмждэг байх ёстой. Утасныхаа сүлжээнд хандах цэгийн

(NAP) үйлчилгээнд холбогдож, компьютертэй холбогдосны дараа, таны утас

автоматаар интернетэд холбогдох багц өгөгдлийн холболтыг нээнэ.