Тохиргоо
Та зарим үйлчилгээнд шаардагддаг тохируулга ашиглан утасныхаа тохиргоог
хийж болно. Таны үйлчилгээ үзүүлэгч эдгээр тохируулгыг танд илгээж болно.
Цэс > Тохиргоо > Тохиргоо гэж ороод дараах сонголтуудаас сонго:
● Стандарт тохиргоо — утсанд хадгалагдсан үйлчилгээ үзүүлэгчдийг харж, гол
үйлчилгээ үзүүлэгчийг тогтоох
● Стн. бүх прг.д идэв.х — дэмждэг програмуудад зориулсан үндсэн тохиргоог
идэвхжүүлэх
● Эрхэм.сэн хандах цэг — хадгалагдсан хандах цэгүүдийг харах
● Дэмжлэгт холбогд — үйлчилгээ үзүүлэгчээсээ тохиргоо татаж авах
● Төх. менежер. тохир. — утсандаа програм хангамжийн шинэчлэлийг хүлээн
авахыг зөвшөөрөх буюу хориглох. Энэ сонголт нь таны утаснаас хамаараад
байхгүй ч байж болно.
● Хувийн тохиргоо — янз бүрийн үйлчилгээнд зориулсан хувийн шинэ данс
гараар нэмэх, тэдгээрийг идэвхжүүлэх буюу устгах. Хувийн шинэ данс
нэмэхийн тулд Ш. нэмэх буюу Сонголт > Шинээр нэмэх гэж ор. Үйлчилгээний
төрлийг сонгоод, шаардлагатай үзүүлэлтүүдийг оруул. Хувийн дансыг
идэвхжүүлэхийн тулд тухайн данс руу гүйлгэж, Сонголт > Идэвхжүүлэх-ыг
сонго.