Nokia 2700 classic - Дуут команд ба дуут нэрээр залгах

background image

Дуут команд ба дуут нэрээр залгах

Дуут команд хэлж утсаа ашигла, Харилцахад хадгалсан нэрийг хэлж утсаар

дуудлага хий.
Дуут команд ба дуугаар дугаар цуглуулах функц нь хэлнээс хамаарна. Дуу таних

функцийг бүх хэлэнд дэмждэггүй. Аль хэлнүүд дэмжигддэгийг харахын тулд

Цэс > Тохиргоо > Утас > Хэлний тохиргоо > Дууг таних хэл сонго. Таних хэлээ

тохируулахын тулд хүссэн хэлээ сонго.

Тайлбар: Чимээ шуугиантай орчинд буюу яаралтай тусламжийн дуудлага

хийж байгаа үед дуут нэрийг хэрэглэхэд хэцүү байж болно. Тиймээс та бүх

нөхцөлд дуут нэрээр залгана гэж бодож болохгүй.
Утасныхаа дуу таних функцээр өөрийнхөө дуу хоолойг таниулж сургахын тулд

Цэс > Тохиргоо > Утас > Дууг таних > Дуу таних сургалт сонго.
Тодорхой нэг функцийн хувьд дуут командыг идэвхжүүлэхийн тулд Цэс >

Тохиргоо > Утас > Дууг таних > Дуут командууд гэж ороод, функц сонго. нь

дуут команд идэвхжсэнийг заана.
Дуут командыг идэвхжүүлэхийн тулд, Нэмэх сонго. Идэвхжүүлсэн дуут командыг

тоглуулахын тулд, Тоглуул сонго.
Дуут командыг удирдахын тулд функц рүү гүйлгэж очоод Сонголт сонго.
Зогсонги горимд дуут команд буюу дуут нэрээр залгах функцийг ашиглахын тулд

баруун сонгох товчоо удаан дар. Богинохон аялгуу дуугарч, Одоо ярь харагдана.

Та командаа өгөх буюу залгахыг хүссэн харилцахын нэрээ хэл. Хэрэв дуу танилт

амжилттай бол, таарах зүйлсийн жагсаалт харагдана. Утас уг жагсаалтын эхний

таарсан дуут командыг тоглоно. Хэрэв энэ нь зохих команд биш бол өөр нэг зүйл

рүү гүйлгэж оч.