FM радио
FM радио нь утасгүй төхөөрөмжийн антенаас өөр антенаар ажиллана. FM радиог
зөв зохистой ажиллуулахын тулд таарах чихэвч буюу нэмэлт хэрэгсэл
төхөөрөмжид залгах хэрэгтэй.
Сэрэмжлүүлэг: Хөгжмийг дунд түвшин дээр сонс. Чанга дуу хөгжмийг
удаан хугацаагаар сонсох нь таны сонсголыг гэмтээж болно. Чанга яригч
ашиглаж байгаа үед төхөөрөмжийг чихнийхээ ойр бүү барь. Учир нь дуу нь хэт
чанга байж болно.
Цэс > Медиа > Радио гэж ор эсвэл зогсолтын горимд *-ыг удаан дар.
Та радио сувгууд хадгалсан бол суваг хооронд шилжүүлэхдээ зүүн баруун тийш
нь гүйлгэх буюу хүссэн сувгаа хадгалсан дугаарын товчлуурыг дарна уу.
Зэргэлдээх сувгийг хайхын тулд гүйлгэдэг товчийг зүүн, баруун тийшээ удаан дар.
Та тааруулсан сувгаа хадгалахын тулд Сонголт > Станц хадгалах-ыг сонгоно уу.
Дууны чанга сулыг тохируулахдаа дээш доош гүйлгэ.
Радиог дуугаргаад орхихын тулд таслах товчийг дарна уу. Радиог хаахдаа таслах
товчлуурыг удаан дарна.