
Камер ба видео
Таны төхөөрөмж дараах нарийвчлал бүхий зураг авч чадна: 1200x1600 пиксел .
Зураг авахдаа хурдан ажиллуулахын тулд санах ойн карт хийгээгүй үед камераа
бага нарийвчлалтай ашиглахаар тохируул.
Зураг авах
Хөдөлгөөнгүй дүрсийн функцийг ашиглахын тулд Цэс > Медиа > Камер гэж орно
уу. Эсвэл видео функц идэвхжсэн үед зүүн буюу баруун тийш гүйлгэ. Дүрсийг
авахын тулд Зураг ав-ыг сонго.
Камерийн горимд татах буюу холдуулахдаа дээш, доош гүйлгэ.
Медиа
© 2009 Nokia. Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан
25

Зургийн цагийг идэвхжүүлэх, олон зураг хурдан хурдан авахын тулд Сонголт гэж
ороод тохирох сонголтыг хийнэ үү.
Зургийн чанар, зургийн нарийвчлал, тольдох горим, цагийг тохируулахын тулд
Сонголт > Тохиргоонууд гэж ор.
Видео клип бичих
Видео функцийг ашиглахын тулд Цэс > Медиа > Видео-ыг сонго. Видео клип
бичиж эхлэхийн тулд Бичлэг-ыг сонго.
Бичлэг хийхэд доогуур чанарын видео бичлэгийг арай удаан хийх боломжтой.
Чанарын тохиргоог өөрчлөх, видео клипийн уртын дээд хязгаарыг тохируулахын
тулд Цэс > Медиа > Камер > Сонголт > Тохиргоонууд > Видео клип.н чанар
буюу Видео клипийн урт-г сонго.