Зай ба цэнэглэгчийн тухай мэдээлэл
Таны төхөөрөмж дахин цэнэглэдэг зайтай. Энэ төхөөрөмжид хэрэглэх
зориулалттай зай нь BL-5C юм. Nokia энэ төхөөрөмжид зориулж зайн өөр
загварууд гаргаж болно. Энэхүү төхөөрөмжийг дараах цэнэглэгчээс тог авч
байгаа нөхцөлд хэрэглэх зориулалттай: AC-3. Цэнэглэгчийн загварын дугаар
залгуурын төрлөөс хамааран өөр өөр байж болно. Залгуурын төрөл дараах
хувилбаруудын аль нэг нь байж болно: E, EB, X, AR, U, A, C, UB.
Зайг хэдэн зуун удаа цэнэглэж, цэнэггүй болгож болох боловч аажимдаа
ашиглалтаас гарна. Ярианы хугацаа болон идэвхгүй байх хугацаа ердийнхөөс
богино байвал зайг соль. Зөвхөн Nokia-гийн зөвшөөрсөн зайг ашиглаж, энэ
төхөөрөмжид зориулсан Nokia-гийн зөвшөөрсөн цэнэглэгчээр зайгаа цэнэглэ.
Зөвшөөрөлгүй зай, цэнэглэгч хэрэглэвэл гал гаргах, тэсэрч дэлбэрэх, гоожих
зэрэг аюул учирч болно.
Зайг анх удаа ашиглах гэж байгаа буюу зайг удаан хугацаагаар ашиглаагүй бол
эхлээд цэнэглэгчийг холбоод, дараа нь салгаад, дараа нь зайгаа цэнэглэж
эхлэхийн тулд дахин холбох хэрэгтэй байж болно. Зай бүрэн цэнэггүй болсон бол
дэлгэцэн дээр цэнэглэж байгаа тэмдэг гарах буюу дуудлага хийх боломжтой
болох хүртэл хэдэн минут болно.
Зайг авахаасаа өмнө төхөөрөмжийг дандаа унтрааж, цэнэглэгчээс нь салгаж бай.
Цэнэглэгчийг хэрэглээгүй үед цахилгааны залгуур болон төхөөрөмжөөс салгаж
бай. Бүрэн цэнэглэгдсэн зайг цэнэглэгчид холбоотой битгий орхи. Учир нь хэт
цэнэглэх нь зайны насыг богиносгож болно. Бүрэн цэнэгтэй зайг хэрэглэхгүй
байвал аажмаар цэнэгээ алддаг.
Зайг байнга 15°C-25°C (59°F-77°F) хэмд байлгахыг хичээ. Хэт их бага температур
зайны чадлыг багасгаж, цэнэгийг амархан дуусгана. Халсан буюу хөрсөн зайтай
төхөөрөмж түр хугацаагаар ажиллахгүй болж болно. Хөлдөх хэмээс доогуур
хэмтэй хүйтэн үед зайны чадал маш хязгаарлагдмал байдаг.
Зайнд богино холболт битгий үүсгэ. Зайны нэмэх (+) хасах (-) туйлуудыг зоос,
бичгийн хавчаар, үзэг зэрэг метал объектоор шууд холбосноос болж санамсаргүй
богино холболт үүсч болно. (Эдгээр нь зайн дээр метал тууз мэт харагдана.)
© 2009 Nokia. Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан
31
Тухайлбал та халаас буюу цүнхэндээ нөөц зайгаа авч явах үед ийм санамсаргүй
богино холболт үүсч болно. Туйлуудыг хооронд нь богино холболтоор
холбосноор зай буюу холбогч объектыг гэмтээж болно.
Зайг галд бүү хая. Учир нь тэсэрч болно. Зайг гэмтээвэл мөн тэсэрч болно. Зайг
дотоодын хууль тогтоомж, журамд заасан зохицуулалтын дагуу хая. Боломжтой
үед дахин ашигла. Ахуйн хог хаягдал байдлаар бүү хая.
Зайг задалж, зүсч, нээж, няцалж, нугалж, хэлбэрийг нь өөрчилж, хатгаж,
жижиглэж болохгүй. Зай гоожсон тохиолдолд гарсан шингэнийг нь арьс буюу
нүдэндээ хүргэж болохгүй. Ингэж зай гоожсон үед арьс, нүдээ усаар даруй зайлж,
эмнэлгийн тусламж ав.
Зайг өөрчилж, дахин боловсруулж, гадны биет оруулахыг оролдож, ус буюу бусад
шингэнд хийж болохгүй.
Зайг буруу хэрэглэвэл гал гарах, тэсэрч дэлбэрэх зэрэг аюул учирч болно. Хэрэв
төхөөрөмж буюу зайг ялангуяа хатуу газар унагаагаад гэмтээсэн гэж бодож
байвал түүнийг үргэлжлүүлэн ашиглахаасаа өмнө үйлчилгээний төв рүү аваачиж
үзүүл.
Зайг зөвхөн зориулалтаар нь ашигла. Гэмтсэн цэнэглэгч буюу зай хэзээ ч бүү
ашигла. Зайгаа бага насны хүүхдээс хол байлга.
Зай
© 2009 Nokia. Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан
32