Nokia 2700 classic - Таны төхөөрөмжийн тухай

background image

Таны төхөөрөмжийн тухай

Энэхүү гарын авлагад тодорхойлсон утасгүй төхөөрөмжийг (E)GSM 850, 900,

1800, 1900 МГц сүлжээнүүд-нд хэрэглэхийг зөвшөөрсөн. Сүлжээний талаар

нэмэлт мэдээлэл авъя гэвэл үйлчилгээ үзүүлэгчдээ хандана уу.
Энэхүү төхөөрөмжийн функцүүдийг ашиглахдаа бүх хуулийг дагаж мөрдөн, орон

нутгийн зан заншил, бусдын хувийн нууц, хууль ёсны эрх, үүний дотор зохиогчийн

эрхийг хүндэтгэнэ үү.
Зохиогчийн эрхээр хамгаалагдсан зарим зураг, ая дуу болон бусад агуулгыг

хуулбарлах, өөрчлөх, шилжүүлэх боломжгүй байж болно.
Таны төхөөрөмжид интернетийн хаяг, гуравдагч этгээдийн вэбсайт руу орох

холбоосыг үйлдвэрээс нь суулгасан байж болно. Та мөн төхөөрөмжөөрөө дамжин

бусад гуравдагч этгээдийн вэбсайт руу нэвтэрч болно. Гуравдагч этгээдийн

вэбсайтууд нь Nokia-той холбоогүй бөгөөд Nokia тэднийг баталгаажуулах буюу

тэдний өмнөөс хариуцлага хүлээхгүй. Та ийм вэбсайт руу орохдоо аюулгүй

байдал, агуулгын талаар болгоомжтой байх хэрэгтэй.

Ерөнхий мэдээлэл

© 2009 Nokia. Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан

11

background image

Сэрэмжлүүлэг: Энэ төхөөрөмжийн сэрүүлгээс бусад функцийг хэрэглэхийн

тулд төхөөрөмжийг асаасан байх ёстой. Утасгүй төхөөрөмж хөндлөнгийн шуугиан

үүсгэх буюу аюул учруулж болзошгүй үед төхөөрөмжийг бүү асаа.
Төхөөрөмжиндөө хадгалсан бүх чухал мэдээллийнхээ нөөц хуулбарыг хийж,

бичгээр бүртгэл хөтлөхөө бүү мартаарай.
Бусад аливаа төхөөрөмжтэй холбохдоо аюулгүй байдлын дэлгэрэнгүй зааврыг

үзэхийн тулд хэрэглэгчийн гарын авлагыг уншина уу. Таарахгүй бүтээгдхүүн бүү

залга.
Энэхүү гарын авлага дахь дүрс зураг нь таны төхөөрөмжийн дэлгэц дээр байгаа

дүрс зургаас өөр байж болно.