Nokia 2700 classic - Сүлжээний үйлчилгээ

background image

Сүлжээний үйлчилгээ

Төхөөрөмжөө ашиглахын тулд та утасгүй холбооны үйлчилгээ үзүүлэгчээс

үйлчилгээ авах ёстой. Төхөөрөмжийн олон функц нь сүлжээний тусгай үйлчилгээ

шаарддаг. Эдгээр үйлчилгээ нь сүлжээ болгонд байхгүй; зарим сүлжээний

үйлчилгээг ашиглахаасаа өмнө үйлчилгээ үзүүлэгчтэйгээ тусгай тохиролцоо хийх

шаардлагатай байж болно. Сүлжээний үйлчилгээг ашиглахад өгөгдлийн

дамжуулалт хийгдэнэ. Эх сүлжээндээ болон бусад сүлжээнд роуминг хийх үеийн

үнэ төлбөрийн талаар тодруулгыг үйлчилгээ үзүүлэгчээсээ асууж тодруул. Таны

үйлчилгээ үзүүлэгч танд зааварчилгаа өгч, ямар үнэ өртөгтэйг тайлбарлана.

Зарим сүлжээ сүлжээний үйлчилгээг ашиглахад тань нөлөөлөх

хязгаарлалтуудтай байж болно. Тухайлбал, зарим сүлжээ нь бүх хэлний үсэг

болон үйлчилгээг танихгүй байж болно.
Таны үйлчилгээ үзүүлэгч таны төхөөрөмжийн зарим функцийг идэвхгүй болгохыг

хүссэн байж болно. Ингэсэн тохиолдолд эдгээр функц нь таны төхөөрөмжийн цэс

дээр гарч ирэхгүй. Таны төхөөрөмж цэсийн нэр, дараалал, дүрс зэргийг өөрчлөх

тусгай тохиргоотой байж болно. Нэмэлт мэдээлэл авъя гэвэл үйлчилгээ

үзүүлэгчдээ хандана уу.
Энэ төхөөрөмж TCP/IP протокол дээр ажилладаг WAP 2.0 протоколыг (HTTP,

SSL) дэмждэг. Энэ төхөөрөмжийн зарим функц, тухайлбал мультимедиа зурвас

(MMS), интернетийн болон имэйлийн програм, эдгээр технологийг сүлжээнээс

дэмждэг байхыг шаардана.