Суулгасан эмнэлгийн төхөөрөмж
Утасгүй төхөөрөмжийг зүрхний аппарат, суулгасан кардиовертер дефибриллятор
зэрэг эмнэлгийн төхөөрөмжид нөлөөлүүлэхгүйн тулд тэдгээрийн хооронд дор
хаяж 15,3 сантиметр (6 инч) зайтай байлгахыг эмнэлгийн төхөөрөмж
үйлдвэрлэгчид зөвлөж байна. Ийм хэрэгсэл бүхий хүмүүс дараах зүйлийг
баримтлах хэрэгтэй:
● Утасгүй төхөөрөмжийг асаалттай үед эмнэлгийн төхөөрөмжөөс үргэлж 15,3
сантиметр (6 инч)-ээс хол зайтай байлга.
● Утасгүй төхөөрөмжийг цээжний халаасандаа бүү хийж яв.
● Утасгүй төхөөрөмжийг эмнэлгийн хэрэгслийн эсрэг талын чихэнд нааж
хэрэглэж бай. Ингэснээр түүний нөлөөллийг багасгана.
● Та эмнэлгийн хэрэгсэлд нөлөөлж байна гэж бодвол тэр даруй утасгүй
төхөөрөмжийг унтраа.
● Суулгасан эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэгчийн зааварчилгааг уншиж мөрд.
Утасгүй төхөөрөмжөө суулгасан эмнэлгийн хэрэгсэлтэй цуг хэрэглэх талаар
асууж тодруулах зүйл байвал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэгчтэйгээ зөвлөлд.
Аюулгүй байдлын тухай нэмэлт мэдээлэл
© 2009 Nokia. Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан
35