Тээврийн хэрэгсэл
Радио долгионы дохио нь моторт тээврийн хэрэгсэлд буруу суурилуулсан буюу
хангалтгүй хамгаалсан электрон системд, тухайлбал шатахуун шахах электрон
систем, шарвалтын эсрэг электрон тоормозын систем, хурд удирдах электрон
систем, аваарын дэрний систем зэрэгт нөлөөлж болно. Нэмэлт мэдээлэл авъя
гэвэл тээврийн хэрэгсэл буюу нэмэлт тоног төхөөрөмжийнхөө үйлдвэрлэгч буюу
түүний төлөөлөгчид хандана уу.
Төхөөрөмжийн үйлчилгээ болон төхөөрөмжийг тээврийн хэрэгсэлд суулгах ажлыг
зөвхөн мэргэжлийн хүмүүс хийх ёстой. Суурилуулах болон үйлчилгээний ажлыг
дутагдалтай хийж гүйцэтгэвэл аюултайгаас гадна тухайн төхөөрөмжийн
баталгааг хүчингүй болгож болно. Таны тээврийн хэрэгсэл дэх утасгүй бүх
төхөөрөмж зөв суурилагдсан эсэх, зохистой ажиллаж байгаа эсэхийг тогтмол
шалга. Төхөөрөмж, түүний эд анги, дагалдах хэрэгсэлтэй нэг дор шатдаг шингэн,
хий, бусад тэсрэх материал хадгалах буюу авч явж болохгүй. Аваарын дэр бүхий
тээврийн хэрэгслийн тухайд аваарын дэр нь их хүчээр хийлэгддэгийг санаарай.
Аваарын дэрний дээр буюу аваарын дэр хийлэгдэх хэсэгт ямар нэгэн объект
тухайлбал суурилуулсан буюу зөөврийн утасгүй төхөөрөмж байрлуулж болохгүй.
Тээврийн хэрэгсэл доторхи утасгүй төхөөрөмжийг буруу суурилуулсан үед
аваарын дэр хийлэгдвэл ноцтой гэмтэл учирч болно.
Нисэх онгоцоор нисч байхдаа төхөөрөмжөө хэрэглэхийг хориглоно. Нисэх
онгоцонд суухаасаа өмнө төхөөрөмжөө унтраа. Нисэх онгоцон дотор утасгүй теле
төхөөрөмж хэрэглэвэл нисэх онгоцны ажиллагаанд аюултай бөгөөд утасгүй
утасны сүлжээнд нөлөөлж болно. Ингэх нь мөн хууль зөрчсөн хэрэг байж болно.