Nokia 2700 classic - Тэсэрч магадгүй орчин

background image

Тэсэрч магадгүй орчин

Тэсэрч магадгүй орчинтой газарт төхөөрөмжөө унтрааж, бүх тэмдэг, зааврыг

мөрд. Тэсэрч магадгүй орчинд тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг унтраа гэсэн

заавар бүхий газрууд орно. Ийм газар оч үсэргэхэд тэсрэлт буюу гал түймэр үүсч

биед гэмтэл учруулах буюу бүр амь насыг хохироож ч болно. Үйлчилгээний

станцууд дээр шатахуун цэнэглэх цэгт тухайлбал шатахууны шахуургын

ойролцоо төхөөрөмжийг унтраа. Шатахууны депо, агуулах, түгээх цэг, химийн

үйлдвэр, тэслэх ажиллагаа явуулж буй газар радио төхөөрөмжийн хэрэглээг

хязгаарласан байдгийг дагаж мөрд. Тэсэрч магадгүй агаар бүхий газрыг ихэнх

тохиолдолд тодорхой тэмдэглэсэн байдаг. Эдгээрт үр тариа, тоос, металын

нунтаг зэрэг химийн бодис, мөхлөг агаарт нь агуулагддаг усан онгоцны

тавцангийн доорхи хэсэг, химийн бодис дамжуулах буюу хадгалах байгууламж

орно. Шингэрүүлсэн нефтийн хийн (пропан, бутан зэрэг) орчинд энэ

төхөөрөмжийг ажиллуулахад аюулгүй эсэхийг тодорхойлохын тулд ийм шатахуун

хэрэглэдэг тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгчээс тодруулах нь зүйтэй.

Аюулгүй байдлын тухай нэмэлт мэдээлэл

© 2009 Nokia. Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан

36