Nokia 2700 classic - Аюулгүй байдал

background image

Аюулгүй байдал

Энэхүү энгийн удирдамжийг уншина уу. Үүнийг дагаж мөрдөхгүй байвал аюултай

эсвэл хууль зөрчих магадлалтай. Нэмэлт мэдээлэл авъя гэвэл хэрэглэх бүрэн

гарын авлагыг уншина уу.

АЮУЛГҮЙ АСААХ
Утасгүй утас хэрэглэхийг хориглосон буюу ийм утас нь хөндлөнгийн

шуугиан үүсгэх буюу аюул учруулж болзошгүй үед тус төхөөрөмжийг

бүү асаа.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ НЭН ТЭРГҮҮНД ТАВЬ
Орон нутгийн бүх хууль журмыг дагаж мөрд. Замын хөдөлгөөнд

оролцож байхдаа өөрийн гарыг зөвхөн тээврийн хэрэгсэл жолоодоход

зориул. Тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа нэн тэргүүнд замын

хөдөлгөөний аюулгүй байдлыг анхаарах ёстой.
ХӨНДЛӨНГИЙН ШУУГИАН
Утасгүй бүх төрлийн төхөөрөмж хөндлөнгийн шуугианд өртөмтгий байж

болох учраас ийм шуугиан ажиллагаанд нь нөлөөлж болно.
ХОРИГ ХЯЗГААРЛАЛТ БҮХИЙ ГАЗАР УНТРАА
Аливаа дүрэм журмыг дагаж мөрд. Төхөөрөмжийг нисэх онгоцон дотор

болон эмнэлгийн төхөөрөмж, шатахуун, химийн бодис, тэсэлгээний

бүсийн ойр унтраа.
МЭРГЭЖЛИЙН ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ
Зөвхөн мэргэжлийн хүмүүс л энэхүү бүтээгдхүүнийг суурилуулах буюу

засварлаж болно.
ДАГАЛДАХ ХЭРЭГСЭЛ БА ЗАЙ
Зөвхөн зөвшөөрөгдсөн дагалдах хэрэгсэл болон зай хэрэглэ. Таарахгүй

бүтээгдхүүн бүү залга.
УСНЫ ХАМГААЛАЛТ
Таны төхөөрөмж усны хамгаалалтгүй. Тиймээс түүнийг хуурай байлга.

© 2009 Nokia. Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан

6