Nokia 2700 classic - Дахин боловсруулах

background image

Дахин боловсруулах

Хэрэглэсэн электрон бүтээгдхүүн, зай, баглаа боодлын материалаа үргэлж

зориулалтын хаягдал цуглуулах цэгт буцааж тушааж бай. Ингэснээр та хог

хаягдал хяналтгүй хаягдахаас сэргийлж, материалыг дахин боловсруулах

ажиллагааг дэмжинэ. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг бүтээгдэхүүний

жижиглэнгийн худалдаачид, орон нутгийн хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх

эсхүл үндэсний үйлдвэрлэгчид хариуцлага хүлээлгэх эрх бүхий байгууллага,

танай орон нутагт суух Nokia-гийн төлөөлөгчөөс авч болно. Nokia бүтээгдхүүнээ

хэрхэн дахин боловсруулалтад өгөхийг олж мэдье гэвэл www.nokia.com/

werecycle вэбсайтыг үзэх буюу хөдөлгөөнт төхөөрөмжөөрөө интернет үзэж

байгаа бол www.nokia.mobi/werecycle руу орж үзнэ үү.

Таны бүтээгдхүүн, зай, гарын авлага, хайрцаг саван дээр хэрээслэж дарсан

дугуйтай хогийн сав байвал цахилгаан, электрон бүх бүтээгдхүүн, зай,

аккумляторыг ашиглалтаас гарахад нь тусгай цэгт цуглуулах ёстой гэсэн үг.

Энэ шаардлага Европын Холбоонд үйлчилнэ. Эдгээр бүтээгдхүүнийг хотын

ангилаагүй хог хаягдал байдлаар бүү хая. Хүрээлэн буй орчны талаар нэмэлт

мэдээлэл авъя гэвэл www.nokia.com/environment вэбсайтаас Эко-Тунхаглал

бүтээгдхүүнийг үзнэ үү.