Nokia 2700 classic - Арчилгаа, үйлчилгээ

background image

Арчилгаа, үйлчилгээ

Таны төхөөрөмж онцгой дизайн, урлагийн бүтээгдхүүн тул нямбай эдлэх

хэрэгтэй. Таны баталгаат хугацааг хамгаалахад дараах зөвлөмжүүд тусална.
● Төхөөрөмжийг хуурай байлга. Хур тунадас, чийгшил, бүх төрлийн шингэн буюу

чийг электрон хэлхээг зэврүүлж болох эрдэс агуулж болно. Таны төхөөрөмж

норвол, зайг аваад, солихынхоо өмнө төхөөрөмжийг бүрэн хатаа.

● Камер, ойр зайг мэдрэгч, гэрэл мэдрэгч зэрэг аливаа линзийг зөөлөн,

цэвэрхэн, хуурай даавуугаар цэвэрлэ.

● Төхөөрөмжийг тоостой, бохир орчинд хэрэглэх буюу хадгалж болохгүй. Түүний

хөдөлдөг эд анги, электрон элементүүд гэмтэж болно.

● Төхөөрөмжийг халуун газар бүү хадгал. Өндөр хэм электрон төхөөрөмжийн

насыг богиносгож, зайг гэмтээх буюу зарим хуванцарыг хайлуулах буюу

матийлгаж болно.

● Төхөөрөмжийг хүйтэн газар бүү хадгал. Төхөөрөмжийг ердийн хэмд эргүүлэн

аваачихад төхөөрөмжийн дотор чийг бүрэлдэж, электрон хэлхээний самбарыг

гэмтээж болно.

● Энэхүү гарын авлагад заагаагүй аргаар төхөөрөмжийг нээх гэж бүү оролд.
● Төхөөрөмжийг унагаж, цохиж, сэгсэрч болохгүй. Ширүүн харьцах нь дотоод

хэлхээний самбар, нарийн механикийг эвдэж болно.

● Төхөөрөмжийг цэвэрлэхэд химийн хатуу бодис, цэвэрлэгч уусмал, угаалгын

хүчтэй нунтаг бүү хэрэглэ.

● Төхөөрөмжийг бүү буд. Будаг хөдөлдөг эд ангийг гацааж, зөв ажиллахад нь

саад болно.

Арчилгаа, үйлчилгээ

© 2009 Nokia. Зохиогчийн бүх эрх хамгаалагдсан

33

background image

● Зөвхөн нийлүүлсэн буюу баталгаатай антенаар хуучин антенаа соль.

Баталгаагүй антен, өөрчлөлт, нэмэлт хэрэгсэл төхөөрөмжийг гэмтээж болох

бөгөөд радио төхөөрөмжтэй холбоотой дүрэм журмыг зөрчиж болно.

● Цэнэглэгчийг дотор хэрэглэ.
● Хадгалахыг хүссэн мэдээллийнхээ, тухайлбал харилцах, хуанлийн тэмдэглэл

зэргийн нөөц хуулбарыг үргэлж хийж бай.

● Төхөөрөмжийн ажиллагааг оновчтой болгохын тулд төхөөрөмжийг үе үе анхны

байдалд оруулж, унтраан, зайг авч бай.

Эдгээр зөвлөмжүүдийг төхөөрөмж, зай, цэнэглэгч, аливаа дагалдах хэрэгсэлдээ

нэгэн адил хэрэглэ. Төхөөрөмж зүй ёсоор ажиллахгүй байвал түүнийг хамгийн

ойр орших албан ёсны засвар үйлчилгээний газар аваачиж үйлчилгээ хийлгэ.